Полит-Анализ: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?

2022-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ.   Энэ чуулганаар 60 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль анхаарал татаж байна.   Хуулийн төслийг  ХЗДХЯ-наас  боловсруулж, анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн билээ.

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 дахь хоног дээрээ 100 мега төсөлд хөрөнгө оруулагчдыг татахаа амлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаа мэдэгдсэн.  Тэгвэл энэ дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд уг хуулийн төслийг  нэгтгэж боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Цаашлаад Гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулж  бусад хуулиудтайгаа уялдуулах тухай яригдаж байна. 

     2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгоход нааштай нөлөөлөл үзүүлсэн ч шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг зохицуулсан эрх зүйн орчин сайжруулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тус хуульд гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг хязгаарлалтын нэгдсэн жагсаалт байхгүйн улмаас гадаадын хөрөнгө оруулагчдын хувь эзэмшлийн дээд хязгаар, дотоодын хуулийн этгээдтэй хамтран ажиллахад тавигдах шаардлага, хөрөнгө оруулахыг хязгаарласан салбарын талаар бүрэн тодорхой мэдээлэл байдаггүй. Ийм мэдээлэлгүй учраас хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа төлөвлөх боломж муу байна гэсэн үг. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтэд ил болоогүй ч Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайдын танил­цуулсан агуулгаар гарч ирнэ гэж мэргэжилт­нүүд үзэж байна.  Үүнд

•    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих, төр, хувийн хэвшлийн хэлцлийн механизмыг идэвхжүүлэх, төрийн байгууллага хооронд үүсэж буй чиг үүргийн давхцлыг арилгах
•    Гомдол, маргаан шийдвэрлэх явцыг хялбаршуулж, төрийн талаас хариуцах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх
•    Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын чиг үүргийн давхцлыг арилгах, шалгалтын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хүндрэл, бэрхшээл учруулахгүй хэлбэрээр зохион байгуулах
•    Татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхой болгох
•    Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварласан заалтуудыг арилгах
•    Дампуурах үе шатыг олон улсын стандартад нийцүүлэн журамлах, ингэснээр Монгол Улсад компаниа орхиод гардаг чанаргүй олон хөрөнгө оруулалтыг цэгцлэх
•    Зах зээл онилсон дэмжлэг, сурталчилгааг хөгжүүлэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, чиг үүрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих, дорвитой арга хэмжээ авах талаар үүрэгжүүлэх, тодорхой зохицуулалтыг бий болгох
•     Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, цахим нэг цонхны үйлчилгээний хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, үйл ажиллагааг тогтворжуулах  гэх мэт заалтуудыг тусгахаар хэлэлцэж эхлээд байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин