13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

2024-05-02
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг. Хэдийгээр бид зүс царай, хэл яриа өөр ч сэтгүүлч гэсэн нэгэн мэргэжлийн дор нэгдэн “Хятадын орчин үеийн шинэчлэл- Шааньси, Өвөрмонголоор аялахуй” уриан дор Монгол, Хятадын сэтгүүлчид долоо хоног хамтдаа аяласан юм. Энэ аяллыг Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл санаачилсан бол зохион байгуулагчаар ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин ажилласан юм. Энэ жил Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Мөн наймдугаар сард хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан форум болно гэдгээрээ онцлог аялал байлаа.

Монголчууд 1000 сонсохоор нэг үз гэдэг. Бидний хамтарсан аялал БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хотоос эхэлсэн юм. Энэ хот 13 сая хүн амтай, гадаад, дотоодын жуулчид, хөрөнгө оруулагчдыг татдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж байгаа нь тус мужид хөрш зэргэлдээ улс орнууд, бүс нутгуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг олгож байна.

Мөн Хятадын түүхэндээ 13 төрийн нийслэл байсан, олон хаан төрсөн, дөрвөн гүрний цаг үетэй танилцах боломжтой түүхт газар. Хятад улсдаа тэргүүнд явдаг, аялал жуулчлал, боловсрол өндөр хөгжсөн, түүх дурсгалын олон газартай, анхны сургууль байгуулагдсан, Торгоны зам энэ мужаас эхэлдэг. Жинчид цай, торго, шаазан эдлэлийг өндөр үнээр авдаг байсан аж. Тиймээс Торгоны зам өнөөдрийн “Бүс ба зам”-ын эхлэл байсан талаар тайлбарлагч хэлж байлаа. Мин гүрний үеэс Ши, Ань гэсэн хоёр хааны нэрнээс бүтсэн аж. Ши гэдэг нь баруун, Ань нь амгалан гэсэн утга бөгөөд баруун бүс нутгийн амгаланг тогтоох гэсэн утгатай юм байна. Археологийн олдвор ихтэй, олон хааны мөрөө үлдээсэн нутаг. Мөн хааны цустай нутаг болохоор бүсгүйчүүд нь гадагшаа явдаггүй хэмээн энэ нутгийнхан бахархан ярьдаг аж.

Тан гүрний 21 хааны 18-ынх нь бунхан олдсон бөгөөд үүний нэг нь эмэгтэй хаан байсан нь тухайн үед эмэгтэйчүүдийн байр суурь өндөр байж. Ши-Ань хотыг Тан гүрнээс хойш нийслэл гэхээ больжээ. Археологийн малтлагаар 3000 булш илрүүлсэн байна. Эдгээр олдвор нь газар тариалан эрхлэх, зам, барилгын ажлын үеэр олджээ. Мөн дэлхийн найм дахь гайхамшгийн нэг Чин гүрний цэрэг, морьдын хөшөөний олдворыг 1974 онд илрүүлсэн байна. Одоо ч энэ олдворыг хамгаалан малтсаар байна. Олон түүх дурсгалын өлгий нутаг Шааньси муж өнөөдөр Хятадын аж үйлдвэрийн чухал баазуудын нэг болжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн том мужуудын нэг бөгөөд өргөн уудам тариалангийн талбай, усны баялаг нөөцтэй. Хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь улаан буудай, эрдэнэ шиш, шар буурцаг, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо юм.

Хамтарсан багийнхан Ши-Ань хотод үйл ажиллагаа явуулдаг “Лүнжи” ногоон энерги технологийн компани, “Айжюй” амуу будаа, хүнсний тосны үйлдвэр, олон улсын боомтын үйлчилгээний паркийн Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төв, Ши-Анийн олимпын төвийн биеийн тамир спортын ордон, 12 цагийн гудамжтай танилцан тухайн үеийн Тан гүрэн, Шааньси мужийн түүхэн музей, Чинь Шыхуан хааны онгоны музей, Хятадын хуурай бүсийн ус хэмнэх судалгааны хүрээлэн, ШХАБ-ын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцооны төв, Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны парк, Ши-Ань хотын хэрмээр аяласан юм.

 

“Лүнжи”ногоон энерги технологийн компани

Бидний эхний очсон газар бол дэлхийд гуравт, Хятаддаа нэгдүгээрт ордог нарны хавтангийн үйлдвэр “Лүнжи” компани байлаа. Энэ  “Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно” гэсэн урианы дор дэлхийн хамгийн үнэ цэнтэй нарны технологийн компани болохоор ажиллаж байна. Тус компани дотооддоо 15, гадаадад хоёр баазтай ажээ. Нарны хавтанг хоёр талаар нь ашиглаж болох бөгөөд нүүрэн тал нь нарны шууд, ар тал нь газарт туссан нарны тусгалыг шингээдэг байна. Мөн шил болон барилгын материалыг ашиглан тоосгоны оронд хэрэглэж болох аж. 

 

Олон улсын боомт

Олон улсын боомтын Хятад, Европын галт тэрэгний Ши-Ань дахь төвийн үйл ажиллагаатай танилсан юм. Тус боомт нь чингэлгээр бүх ачаа тээврийг эрхлэхээс гадна 59 төмөр замын шугамтай. Үүний дотор олон улсын чингэлгийн 18 шугам байдаг. Жил бүр 5.4 сая чингэлэг хүлээж авах, 66сая тонныг тээвэрлэх хүчин чадалтай ажээ. Өнгөрсөн жил 5351 галт тэрэг европ руу гарсан бөгөөд Дундад Ази чиглэл нь Казахстан, Узбекистан аж. Монгол Улстай хамтран ажиллахад таатай байгаагаа танилцуулгын үеэр хэлж байлаа.

 

Шааньси түүхийн музей

Шааньси түүхийн музейд Хятадын эртний түүхийн соёлтой танилцана. Энэ музейг үзэхээр өдөрт 120 мянган хүн зорьж ирдэг аж. Музей 1.71 сая гаруй соёлын эд зүйлийн цуглуулгатай, эртний нийслэлийн гэрэлт сувд, “Хятадын эрдэнэсийн өргөө” хэмээдэг байна. Соёлын эд зүйлсийн баялаг нөөцөд тулгуурлан “Шааньси мужийн эртний соёл иргэншил”, “Их Тан гүрний түүхэн эрдэнэ-Хэ овогтын тосгоны сууриас гарсан соёлын эд материалын үзэсгэлэн”, “Тан гүрний ханын зургийн үзэсгэлэн” гэсэн эртний сонгодог бүтээлийн үзэсгэлэнг ард түмэндээ толилуулж байна. Мөн “Бүх улсын музейн шилдэг 10 үзэсгэлэнгийн өргөмжлөлийн шагнал”-ыг олон удаа хүртэж, гурван Чинь гүрний соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

 

Ши-Ань хотын хэрэм

Хэрэм нээгдэхийн өмнө тухайн үеийг илтгэсэн дайчдын тоглолтыг үзүүлсний дараа дотоод, гадаадын жуулчдыг оруулж танилцуулдаг ажээ. МЭ 582 онд баригдсан  Ши-Ань хотын хэрэм нь Сүй улсын эзэн хаан Кайхуангийн хоёр дахь жил буюу 1400 жилийн түүхтэй. Тан гүрний хааны хотын үндсэн дээр өргөгдсөн барилга ажээ. Энэ нь Хятадын хамгийн сайн хадгалагдан үлдсэн эртний хотын ханын барилга юм. Хотын хэрмийн урт нь 13.74 км урт бөгөөд 18 хаалгатай, 18 метр өндөр, энэ хэрмийг үзэхээр өдөрт 30-50 мянган хүн ирдэг байна. Хэрмийн буланг дөрвөлжин хийсэн нь нуугдах боломжийг олгоно. Мөн хэрмийн дээр харваачид суух бөгөөд өнөөдөр 24 харуулын байр үлджээ. Энэ байрууд нь 120 метрийн зайтай мөн өндөр зэрэглэлийн түшмэлүүд байрладаг байжээ. 

 

Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны парк

Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны парк аяллынхныг уулга алдуулсан юм. Энэ парк нь Шааньси мужийн Ши-Ань хотын Жөүжы дүүргийн Лөүгуаньтайн баруун хэсэгт оршдог. Энд 4400 төрлийн ургамал, цэцгийг ургуулсан нь очсон хүн бүрийн анхаарлыг татаж байлаа. Шааньси мужийн Чиньлинийн  экологийн болон биологийн нөөцийг хамгаалах, Чиньлин уулын аварга хулсны баавгай тэжээн үржүүлэх бааз, улаан өрвөлдэйг нутаг шилжүүлэн тэжээн үржүүлэх бааз гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн байна. Үүний гол зорилго нь ховордсон зэрлэг амьтдыг аврах, тэжээн үржүүлэх, шинжлэх ухааны боловсролыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийхэд байдаг ажээ. “Чиньлин уулын дөрвөн эрдэнэ” паркад аварга хулсны баавгай, улаан өрвөлдэй, шарга самж, бөхөг мөн Чиньлин уулын жижиг хулсны баавгай, хар баавгай, жижиг буга, толбот бөхөг гэсэн 20 гаруй  зүйлийн амьтан байдаг аж.

 

Чинь Шыхуан хааны онгоны музей

Чинь Шыхуан хааны онгоны музей Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг бөгөөд хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин эр анх олжээ. Үүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг өнөөдрийг хүртэл хийсээр байна. Мөн анхны өнгийг нь алдагдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. Малтлагын гурван хэсэгтэй, ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа хэмээн эрдэмтэд үзэж байна. Эдгээр олдворыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэжээ. 1974 онд хайн илрүүлсэн Чинь гүрний цэрэг, морьдын хөшөөний олдвор нь “Дэлхийн найм дахь гайхамшиг”, ХХ зууны археологийн түүхэн дэх агуу нээлтүүдийн нэг, Хятадын соёл иргэншлийн сүнслэг бэлгэ тэмдэг хэмээн нэрлэдэг. Чинь Шыхуан хааны онгоныг хөндөөгүй байгаа ажээ.Энэ музейг үзэхээр өдөрт 30-40 мянган дотоод, гадаадын жуулчин ирдэг байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)

 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин