С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

2024-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт  мэдээлэл өглөө.

Тэрээр "2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үйл ажиллагаанаас орох үр ашгийн дийлэнхийг одоогийн болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хуваарилах эрх зүйн үндсийг болгоно гэсэн агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газартай холбоотой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгосноос зарчмын том өөрчлөлт ороогүй. Стратегийн орд газрын нэг эзэмшигчийн хувь эзэмшил 34%-аас илүүгүй буюу хяналтын багцаа эзэмшинэ гэсэн зарчмын нэг л өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмшигч компаниуд нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй. Тухайлбал Оюутолгой компани шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ заалт нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжиж буй төслүүдэд өөрчлөлт орохгүй.

Олон нийтэд нээлттэй, үр ашиг нь иргэдэд хүрэх ёстой орд газруудыг хэсэг бүлэг хүн, нэг хуулийн этгээд эзэмшдэг нь олон нийтийн дургүйцлийг хүргэж буйг ойлгож байгаа байх.

Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана. Энэ нь 34 хувийг эзэмшигч "Эрдэнэс Оюутолгой" компанийн хувьд яригдаж байгаа асуудал" гэж мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин