Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа

2023-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Архивын  олон нийтэд  нийтлээгүй  баримтуудыг багтаасан  “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” номын талаар мэдээлэл хийлээ.  Уг номыг  Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах  Улсын комиссын  нарийн бичгийн дарга  Г.Төгөлдөр нар  эрхлэн хэвлүүлж уншигчдад хүргэж байна.  Мөн түүхийн ухааны доктор, МУИС-ийн профессор  З.Лонжид,  Түүхийн ухааны доктор С.Баатар  нар  номын шүүмж хэлж оролцлоо.

Энэ үеэр Удирдан зохион байгуулах  Улсын комиссын  нарийн бичгийн дарга  Г.Төгөлдөр “ Манай  комиссын  зүгээс түүхийн хар, цагаан талыг залуу хойч үедээ үнэн бодитоор нь тодорхой, баримт нотолгоотой хүргэхэээр дэс дараалалтай ажлуудыг зохион байгуулж байна. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх комиссын даргын гаргасан захирамжийн дагуу шат дараалласан арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. “Хамаг Монголчууд бүү мартагтун” төслийн хүрээнд   өнгөрсөн хэлмэгдэлтийн үндэс түүхийг гаргах чиглэлээр  таван баримтад нэвтрүүлгийг цуврал болгон гаргаж байна.  Мөн Монгол Улсын Цагаатгах  ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “ Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор  олгох тухай”  хуулийн дөрөвдүгээр  бүлэг “ Улс төрийн хэлмэгдүүлэлтийн  бусад үр дагаврыг арилгах”-д  зориулан уг номыг бүтээсэн” гэлээ. Харин тус номыг эрхлэн хэвлүүлсэн О.Батсайхан “XX зуунд Монголчууд бидний туулсан зам  дардан байсангүй.  Уг номонд  1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн талаар  тусгасан.  1956 онд хэлмэгдсэн  хүмүүсийн хэлс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр төрийг нь цагаатгах ажил эхэлсэн.  1952 онд Х.Чойболсан,  1953 онд И.В.Сталин  нас барсны дараа  улс орнуудыг доргиосон үйл явдлууд болсон.   ЗХУКН-ын XX  их хуралд  төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Н.С.Хрущев “Нэг хүнийг дахин үйл явдал ба  түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэл танилцуулсан. Уг хуралд оролцсон  МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга  Д.Дамба  тэргүүтэн хүмүүс Монголд ирэнгүүтээ  1956 оны дөрөвдүгээр сард  МАХН-ын Төв Хорооны IV  бүгд хурлыг хуралдуулсан. Хурлаар А.Чойбалсанг шүүмжлэн, нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг  нарийвчлан шалгаж ирүүлэх шийдвэр гаргасан.  Тиймээс 1956 оны  Намын төв хорооны  бүгд хурлын  материал  сонирхолтой  бөгөөд чухал мэдээллийг номд багтаасан” гэлээ.

Энэ хурал нь Монголд хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах асуудлыг  илүү нухацтай авч  хэлэлцсэн анхны  хурал байжээ Энэ хурлын тэмдэглэлээс “Гэндэн Дэмидийн хэрэг”, “Порт Артурын хэрэг”  зэрэг  хувьсгалын эсэргүү хэрэг хэмээн нэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар илүү тодорхой номонд тусгасан байна. Мөн Х.Чойбалсан өрөөндөө хэнийг дуудан баривчлуулсан,  хүнийг зодохыг зөвшөөрсөн Намын  Хорооны шийдвэрт хэн гарын үсэн зурсан, Сталины  Монголын  малыг 200 сая болгох төлөвлөгөө  зэрэг  сонирхолтой зүйлс яригдаж байсныг номонд баримттайгаар оруулсан байна. Түүнчлэн   Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав  нарын хооронд  Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд  тэмцлийн талаарх  мэдээлэл ч багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

Уржигдар 17 цаг 50 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

Уржигдар 17 цаг 48 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

Уржигдар 17 цаг 48 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

Уржигдар 17 цаг 46 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

Уржигдар 16 цаг 21 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Уржигдар 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Уржигдар 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Уржигдар 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Уржигдар 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Уржигдар 07 цаг 20 мин